mmnews.mn | 2024-09-19
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-01-30, Мягмар гараг. Билгийн тооллын 20, харагчин могой өдөр, харцага-11 одтой, уул суудалтай, 8 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:23-17:48.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал,  мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, их хэрэг үүсгэх, ном унших, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, замд явах, хүнийг ханаж, төнөх, даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх,  эд мал худалдах, үхэгсдийн үйлд муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ