mmnews.mn | 2024-10-18
Х.Булгантуяа сайд Баянзүрх дүүрэгт болсон ослын улмаас хохирсон иргэдтэй уулзлаа

2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн онцгой байдалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох албаны хүмүүсийн хамт хохирсон иргэдтэй уулзлаа. 

Ослын өглөө ажлын хэсэг байгуулан шуурхай штаб дээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх багийг томилон ажиллуулсан. Мөн давхар сэтгэлзүйч байршуулж, тогтмол уулзалтуудыг зохион байгуулсан. 

Өнөөдрийн уулзалтаар сайд "Байгууллагын нөөц боломжиндоо тааруулаад хүүхэд, ахмадуудыг амраах болон иргэдийг эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамруулж, халамжийн сангаас хуульд заасан мөнгөн тэтгэмжийг шуурхай олгуулна" гэлээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ