Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардуулав.
Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсрол зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болон Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг буруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг “Найрамдал” медалиар шагналаа.
Эваристе Коуасси-Комлан нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр томилогдсон.
