mmnews.mn | 2024-10-18
"Сэтгүүлчтэй өглөөний уулзалт" зохион байгууллаа

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан Сэтгүүлчтэй өглөөний уулзалтыг /2024.01.30/ зохион байгуулж  ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн Засгийн газрын тайлангийн талаар, Сонгогчдын Боловсрол Төвийн захирал С.Оюунтуяа Сонгогчдын оролцоо -2024 оны сонгуулийн онцлог, Жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл 2024 оны хамтын ажиллагааны саналын талаар харилцан мэдээлэл солилцов.

Уулзалтад “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын сэтгүүлчдийн төлөөлөл болон Хэвлэл мэдээллийн зөвлөл, телевиз, сонин сайтын сэтгүүлчдийн төлөөллүүд оролцлоо.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ