mmnews.mn | 2026-11-17
Пентагоны нууц материалаас хар гурвалжин хөлгийн тухай мэдээлэл ил болов

2026 оны 10-р сарын 23-нд АНУ-ын Батлан хамгаалах яам UAP-ийн нууц болон түүхэн баримтын долоо дахь багцыг (PURSUE Release 07) нийтэлжээ. Энэ тухай CBS News 10-р сарын 23-нд мэдээлсэн байна.

Баримтад дурдсанаар:

  • 2026 оны 6-р сард АНУ-ын баруун хэсэгт, аюулгүй байдлын тусгай объектын ойролцоо болсон ажиглалт.

  • Холбооны хоёр тусгай ажилтан хар гурвалжин хэлбэртэй биет харсан гэж мэдүүлсэн.

  • Ойролцоогоор 9–15 фут буюу 2.7–4.6 метр өргөнтэй гэж таамагласан.

  • Биет дуу чимээгүйгээр дээш хөөрч, 200–300 фут өндөрт тогтсон байдалтай 20 орчим секунд ажиглагдсан гэжээ.

  • Дараа нь маш хурдтай хөдөлж хараанаас алга болсон гэж мэдүүлсэн аж.

Жич: AARO уг хэргийг цаашид судлах шаардлагатай гэж үзсэн боловч биетийн гарал үүслийг тогтоогоогүй. Эдгээр нь гэрчүүдийн мэдүүлэг болохоос харь гарагийн технологи гэдгийг баталсан хэмжилт биш юм.

 Эх сурвалж: CBS News




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ