mmnews.mn | 2024-10-18
Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон Ахмадын хорооноос  2024 оны  2 дугаар сарын 02-ны өдөр тус яаманд үр бүтээлтэй, олон жил ажилласан ахмадуудаа удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж ирсэн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, ахмадуудын туршлага өнөөдрийн залгамж халааг авч ажиллаж байгаа залуучуудад үргэлж үнэ цэнтэй хэвээр байх болно гэдгийг онцлов.

Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон  жил үр бүтээлтэй ажиллан, өндөр насны тэтгэвэртээ гарч буй 4 ахмад  ажилтанд хамт олных нь зүгээс сайн сайхныг хүсэн дурсгалын бэлэг гардууллаа.

 Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уг уулзалтад Цагдаагийн “Сүлд” чуулгын авьяаслаг уран бүтээлчид, ая дууны мэндчилгээ өргөн барьсан юм.

Нийт ахмадууддаа энх байж мөнх жаргахыг ерөөл дэвшүүлье.

 

 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ