mmnews.mn | 2024-09-19
Ангела Меркель: Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш
Европын нөлөө бүхий улстөрч, Германы канцлер асан Ангела Меркелийн тухай сонирхолтой баримтуудаас дурдъя:
  • 16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркель нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй.
  • Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс "баярлалаа, баяртай" гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм.
  • Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй.
  • 16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй... /Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр  сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсөж байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа...Танд өөр хүрэм байдаггүй юм уу?” гэж асуухад Меркель: “Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг/.
  •  Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг тань цэвэрлэдэг, хоол ундыг тань бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу?” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ.
  • . Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ?” гэж асуухад “Би ялгаад, тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг.
  • Хатагтай Меркель жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг.
  • Энэ байрандаа Герман улсын Канцлераар сонгогдохоосоо өмнө амьдарч байсан.
  • . Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцлер Ангела Меркель бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайллын нэгэн агуу жишээ юм...



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэнгэл
2024-02-05 19:23:24
86.49.249.112
Үнэхээр мундаг эмэгтэй
Төстэй мэдээ