mmnews.mn | 2024-10-18
Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч 13-наас эхлэн цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Сар шинийн баярын өдрүүдэд буюу 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг  анхааруулж байна.

Агаарын температурын хувьд 13-наас эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүр хүлээн авч, хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ