mmnews.mn | 2024-09-20
Үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна
Аргын тооллын: 2024-02-13, Мягмар гараг. Билгийн тооллын 4, Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын гурван хөх улаагчин хонь өдөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:03-18:10
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ