mmnews.mn | 2024-09-19
Хятадын эдийн засгийн хямрал бидэнд ямар боломж бий болгох вэ?
Хятадад алт болон ховор металл сүүлийн 6 жилийн дээд үнэдээ очлоо. Алибабагийн ханш унаж буй нь өргөн хэрэглээний зах хумигдаж байгаатай холбоотой гэж дүгнэж болохоор. Сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа БНХАУ нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш байхаа больж Мексик улс байр суурийг нь эзлэв. Энэ мэт мэдээ нь Хятадын эдийн засаг инфляц биш дефляц руу орсныг илтгэнэ.

Хөрш улсын ЭЗ-г хямарлаа гэхээр бараа материалын үнэ буурна гэж ихэнх Монголчууд боддог. Хямралын эхний шатанд мөнгөн урсгалыг бий болгохын тулд их хэмжээгээр нөөцөлсөн бараа материалыг зарж дуусгахын тулд үнийг буулгах ч урт хугацаандаа өсгөхөөс өөр гарцгүй, яагаад гэвэл цалин, бараа материал, түүхий эдийн зардал өдөр бүр өснө. Юанийн ханш гадаад валютын эсрэг унана, энэ зардлуудыг тооцохгүй байж болохгүй. Зарим хүмүүс тэд эдийн засгаа сул хаяхгүй, бараа материалын үнийг өсгөхгүй ямар нэгэн аргаар хяналтдаа авна гэжээ. Тэгж болох ч нэгэнт борлуулалт экспорт огцом унасан үед чөлөөт үнийг хорих хянах тусам өндөр алдагдал хүлээсэн үйлдвэр банк дампуурч иргэдийн хадгаламж цаас болох эрсдэлтэй. Үүнээс сэргийлж ЗГ-аас их хэмжээний татаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр төсвийн зардал өсч дагаад дефляци нэмэгдэнэ. Эл чөтгөрийн тойрогт орохгүйгээр борлуулалтыг яаж нэмэх вэ? Ажиллах хүчийг гадагш нь төсөл хөтөлбөрүүдтэй нь экспортолдог. Жишээ нь, зам гүүр барилга барих бага хүүтэй зээлийг хөрш орнууддаа өгч шаардлагад нь Хятадын бараа материал, ажиллах хүчийг ашиглах нөхцөл тавина. Ингэснээр жижиг импортлогч орнууд худалдан авалтын эрэлтийг бий болгох замаар Хятадын экспортыг нэмэгдүүлнэ. Тэд хөрш орнууддаа болон Африк, Өмнөд Америкийн улсуудад бага хүүтэй юанийн зээл санал болгож дагаад Хятадын төслүүд, ажиллах хүчийг оруулахыг хүснэ.
Хэрэв ийм боломж гарвал Монгол улс авахад буруудах зүйл үгүй. Бид хамгийн ойрхон хамгийн хурдан эргэц үзүүлэх боломжтой улс. 21 аймаг, хойд урд баруун зүүн тэнхлэгээ холбох хурдны замтай болох, гэр хорооллыг барилгажуулах, төмөр зам, цахилгаан станцууд, метро гэх мэт Хятадуудаар бариулж хийлгэж болох мега төслүүдийг бүгдийг зоригтой явуулах хэрэгтэй, харин тэдний инфляци дефляцыг импортлохгүйн тулд алт, үнэт, ховор металлуудын борлуулалтыг нэмэгдүүлж экспортоо өсгөх хэрэгтэй.
Борлуулахад тээвэр логистикийн дарамт болохооргүй алт, газрын ховор металлын олборлолтыг огцом нэмэх хэрэгтэй болов уу. Мэдээж Хятад ажиллах хүчин оруулж мега төсөл хийлгэхэд манай мояа омгийнхон буюу дотоодын эдийн засгийн террористууд хамгийн түрүүнд саад хийнэ. Үүний эсрэг Монголын төр засаг ард түмэн нэгэн чиг зорилготой зогсох хэрэгтэй. Өмнө нь бид Хятадуудад тийм ч чухал хэрэгтэй түнш нь биш байсан байх, одоо тэдэнд гадагш гаргах экспортын бүх суваг чухал болох тул бид бэлэн байх хэрэгтэй. Харин хэзээ тэд бидэнд хандах бол?
Хятад үргэлж хямралд байхгүй, нэг л өдөр инфляц дефляцаасаа гарч дэлхийд дахин өрсөлдөнө, энэ үед тэдний бидэнд зээлүүлсэн мөнгө нь тийм ч чухал зүйл биш болж магадгүй. Ковидын үед 30,000 хонь өгч жижиг чулуугаар том чулуу цохиж, суусан газраасаа шороо атгаж мөнхийн хөршийнхөө найдвартай түнш нь байж чадсанаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэд мартахгүй.......нүүж холдохгүй......
Via Tumee Naidandorj



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ