mmnews.mn | 2024-09-20
Буян хишгийн сав бялхсан АЛТАН БУМБЫН эрин бидэнд юу өгөх вэ

Энэ эрин бидэнд хэрхэн нөлөөлөх вэ? Хамгийн энгийнээр тайлбарлавал, одоо дуусаж буй загасны эринд арга залиар амьдрагсад хүчээ авсан байдаг бол харин бумбын эринд шударга хүмүүс үнэ цэнийг олж олонд хүндлэгдэн, олноороо худал хуурмагийг илрүүлж илтэд жигшиж түлхэн цэвэрлэнэ. Энэ үзэгдэл эхэлсэн байгааг та бүхэн нийгмээс харж байгаа.

Хүмүүсийн санаа бодол аажимдаа эерэг тал руу өөрчлөгдөн ухамсрын таатай хэлбэрт шилжинэ. Хамгийн чухал нь хүмүүс өөрсдийгөө ямар сайхан хүмүүс байснаа танина, ухамсарлана. Загасны эринд хүмүүс азгүй, аз жаргал хол байна хэмээн мунхарч төөрөлдөж өөрсдийгөө үнэгүйдүүлсээр ирсэн байдаг.

Хүн төрөлхтөн цэвэр ухамсрын ертөнц рүү анх удаа хөл тавьж байна. Бумбын эрин 2160 жил үргэлжилнэ. Аргаар бус билэгээр амьдарна. Бүхий л асуудлыг аргаар шийдэж ирсэн загасны эрин дуусаж байна.

Хүчтэй амьтан хүчгүйгээ идэж, Чадалтай нь чадалгүйгээ боолчилдог бие махбодын зугаа цэнгэлээр амьдрагсдын эрин дуусаж байна. Шилжилт ойролцоогоор 40 жил үргэлжилнэ.

Үүний дараа бүрэн шилжилтэнд уусахад хүн ирээдүйг таамаг бус зөн совин ухамсрын үнэнээр харж таньдаг болно. Шинээр төрөгсөд энэрэл нигүүлсэл, хайр мэдлэгийг төрсөн цагаасаа л эзэмшсэн байх болно.

Өөрийгөө хөгжүүлэгсэд, бясалгагчид, байгальд ээлтэй ухамсар луугаа өнгийгчид энэ 40 жилд олширно. Тэд олширох тусам хүмүүс хоорондоо ярилцах, ойр байх хэрэгцээ улам багасна. Учир нь харцаараа бусдыг ойлгож, ухамсраараа нэг цөмд нэгдсэн ижил хүмүүс гэдгээ мэдрэх учир хуучин эрин шиг хов ярьж, айл хэсэж эсвэл дотно танилцаж байж хэн нэгнийг таньж эцэст нь сайлах муудах ч шаардлагагүй болно.

Бурханы дотор оршиж буй нэг л бодол, нэг л хүсэл рүү явж буйг ойлгосон бумбын эринийхэнд ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно.

Харц нь тунгалаг хүмүүс олширно. Шинэ эринд амьдарч буй ч зүрх сэтгэлээ ухамсараа үл нээгсэд хуучин эриний үзэл бодол, гомдол үзэн ядалт, аргацаах гэсэн амьдралын хэв маяг нь үйлчлэхгүй учир бухимдал улам ихсэж галзуу солиотой мэт аашлах өдөөн хатгах, элдэв үймээн самуун айдас дэгдээх, өвчин тараах гэж хичээнэ.

Гэвч бүрэн шилжилт дуусахад тэдний сүнсэнд асуудал үүснэ. Бумбын жар дахь жилээс буюу одоогоос жаран жилийн дараа эх дэлхий диваажин руу шилжиж эхэлнэ.

Хэдэн зуун жилийн туршид диваажин гэж дүрсэлж бичиж ярьж байсан тэр газар нь дэлхий өөрөө юм байна гэдгийг хүн төрөлхтөн ухамсарлаж эхэлнэ. Гэвч энэ дөнгөж ухамсарт буух ойлголт. Иймээс дэлхийг диваажин болгохын тулд хүн төрөлхтөн ахин 300 жил зарцуулна.

 Шилжилтийн үед худал хуурмаг бүгд ил болно. Худал хуурмаг илчлэгдэх цаг хугацаа маш хурдан байх болно. Улс төрөөс хүмүүс залхана. Хууль цаасан дээр бус ухамсарт аяндаа сууна. Шинээр төрөгсөд төрөлх хуультай төрнө. Нийгмийн харилцаа гадаа бус, цахим орчинд шилжинэ. Улс төрийг эрх баригч гэхээсээ илүү оюун санааны мастерууд удирдах болно. 

Эх дэлхий өөрийгөө нөхөн сэргээх учир бидний хэлдгээр байгалийн гамшигууд олширно. Үүнийг гай зовлон хэмээн харж байсан бол бумбын эриний ухамсарт хүмүүс талархалтайгаар хүлээн авч дасан зохицох болно. Амьдралын хэв маяг нь өндөр технологи, хурдтай мэдээллээр хэмжигдэх тул ахуйн амьдрал нь одоогийн хэлдгээр минималист байх болно....




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ