mmnews.mn | 2024-10-19
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

 Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар цас орсон. Баянхонгор, Ховд аймгийн нутгаар цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -12...-17 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 0 градус орчим байна.

   Төлөв байдал:  17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Булган аймаг, Сэлэнгэ сум Ингэт багийн “Цагаан хуст” гэдэг газар  /сумын төвөөс зүүн  зүгт 17 км, аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ 02.15-ны өдрийн 16:20 цагт байшин шатсан тухай мэдээллийг 20:48 цагт хүлээн авсан.  Тус сумын харьяат малчин Н-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшин шатсан тул  Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 19:00 цагт ирүүлсэн. 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн  02:53 цагт хүлээн авсан.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х-ийн  “Приус-41” загварын автомашин, эзэн нь тодорхой бус “Акуа” загварын  суудлын автомашин тус тус хайрагдан шатсан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 30 дугаар хороо зочид буудалд буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж нас барсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Говь-Алтай аймаг, Тайшир сум Хуримт багийн "Хар-Үзүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 58 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж цасанд суусан автомашиныг 14:20 цагт татан гаргасан.

Завхан аймаг, Тэс сум Дооно багийн “Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 330 км, сумын төвөөс баруун урд  зүгт 25 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 21:30  цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн  алба хаагчдыг очиход Увс аймгийн Зүүнхангай сумаас Завхан аймгийн Тэс  сумын чиглэлд 15 зорчигчтой, 4 автомашин цасанд суусан байсныг  татан гаргасан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралтад өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ