mmnews.mn | 2024-09-20
“Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авч байна

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X дугаартай “Гамшиг судлал, Инновац” сэтгүүлийн 2024 оны II улиралд хэвлэгдэн гарах дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна.  Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Гамшиг судлал, инновац" мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байвал зохино (Сэтгүүлийн журмыг https://nema.gov.mn/n/133700 холбоосоор орж үзнэ үү).  Бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Сэтгүүлийн зөвлөл

Цахим хаяг: http://[email protected]

Утас: 51-262539: 99039012




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ