mmnews.mn | 2024-10-19
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин дараагийн 7 хоногт ирнэ
Улсын хэмжээнд 7 аймгийн 23 суманд 32 голомтод 234 өрхийн нийт 7226 толгой мал өвчилсөн. Үүнээс 388 толгой хонь устгаж, 2496 толгой хонь шинж тэмдэг арилсан 4,372 толгой хонь тусгаарлалтад байна.
Нийт 5 аймгийн 20 суманд 28 голомт хорио цээрийн дэглэмтэй, 3 сумын 3 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна.
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 8 аймгийн 26 суманд 623,600 толгой бог хамруулахаас 492,822 толгой бог хамруулж, 69.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улсын хэмжээнд Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нөөц дуусаж, Биокомбинатын вакцин үйлдвэрлэл технологийн дагуу 5 дугаар сараас гарах бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор ОХУ болон Йордан улсаас тусламж хүссэнээр Йордан улсын JOVAC компани 1 сая тун вакцины тусламж үзүүлэхээр болоод байна.
Тусламжийн вакцин ирэх 7 хоногт Монголд бууж эрх бүхий лабораторийн шалгалтад хамруулсны дараа эрсдэлтэй бүсийн өвчлөмтгий малыг дархлаажуулж, өвчний тархалтыг зогсоох арга хэмжээг авч эрчимжүүлэн ажиллана.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ