mmnews.mn | 2024-10-19
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -34...-39 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -28...-33 градус байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-ийн оюутны дотуур байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:34 цагт очиход 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хороо, 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:29 цагт очиход иргэн Ж-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хороо, Баганарангийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:38 цагт очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн, 2х2 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, 1х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:49 цагт очиход иргэн Б-ийн “Тоёота Спасио” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Хөх давааны-Энгэр гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:55 цагт /13:05/ хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 13:15 цагт очиход иргэн Б-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 9 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баян-Арцат багийн Энхтайваны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан, 02:33 цагт очиход иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Я/71 настай, эрэгтэй/ хөнгөн түлэгдэлтэй, О/67 настай, эмэгтэй/ хүндэвтэр түлэгдсэнийг эмнэлэгт хүргэсэн. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Толгойтод гал гарч байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 05:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 05:39 цагт очиход Э-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Галт сум. Зүрх багийн Соёмбот хорооллын 317 тоот /аймгийн төвөөс урд зүгт 167 км, сумын төвд/ 02.15-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн М/30 настай, эрэгтэй/ явганаар гараад сураггүй болсон, эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 02.20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагчтай хамтран 15:49 цагаас эрэн хайх ажиллагааг Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж 17:58 цагт зогсоосон. 02.21-ний өдрийн 09:00 цагт эхлүүлсэн. 

Цас шаварт суусан: Баянхонгор аймаг, Бууцагаан сум. Тэмээт багийн "Хөтөл-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс баруун 172 км, сумын төвөөс зүүн зүгт 8 км/-т  хоёр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:27 цагт очиж иргэн З-ын  “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-ын “Тоёота Королла” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 28 минут ажиллаж татан гаргасан.

Баянхонгор аймаг, Өлзийт сум. Байн хөндий багийн "Их хүрэн толгой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 65 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид  65 км замыг туулан 23:50 цагт очиж иргэн Б-ийн  “Рав-4” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 мин ажиллаж татан гаргасан.

Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Их-Уул багийн “Хонгорын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 42 км, сумын төвөөс баруун зүгт 6 км/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.21-ний өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 02:01 цагт очиж иргэн М-ийн  “Ниссан Экстрайл” загварын автомашин цасанд суусан байсныг 40  минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ