mmnews.mn | 2024-09-20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Аргын тооллын: 2024-02-23, Баасан гараг. Билгийн тооллын 14, Сугар гараг. Үнэг одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын хоёр хар улаагчин могой өдөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:46-18:26. 
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудл: Уул
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Өдрийн сайн цаг нь Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ