mmnews.mn | 2024-09-19
Ээжийнх нь үглэлт хүүд ажилд ороход нь тусалжээ
Аав ээжтэйгээ хамт амьдардаг нэгэн залуу ээжийнхээ яншаанд үнэхээр залхдаг байлаа. "Ашиглахгүй бол сэнсээ унтраа, зочны өрөөнд хэн ч байхгүй байхад зурагт асаалттай байна унтраа наадахаа, хаалгаа хаа, битгий их ус гарздаад бай" гэх мэт. Ажилд орох хүртлээ л тэсье. Ажилд орчих юм бол аль болох хурдан тусдаа гарч дахин ийм яншаа сонсохгүй амар болно гэж боддог байлаа.
Гэтэл нэгэн өдөр ажлын ярилцлагад урьсан урилга ирэв. Ярилцлага авах газар руу гарахын өмнө ээж нь: "Асуултуудад эргэлзэхгүйгээр хариулаарай, миний хүү. Хариултыг нь мэдэхгүй байсан ч итгэлтэйгээр хэлээрэй" гэж захижээ.
Ярилцлага авах газартаа иртэл үүдэн дээр ямар ч харуул хамгаалалтын ажилтан байхгүй байгааг хүү анзаарав. Орж гарч буй хүмүүст хааж нээх нь ядаргаатай байсан юм уу яасан юм, гадна хаалга онгорхой байхаар нь хаачихаад оффис руу зүглэв. Замын хоёр талаар маш үзэсгэлэнтэй цэцгүүд тарьсан байх бөгөөд цэцэрлэгч нь услагааны хоолойгоо нээлттэй орхисон бололтой ус зогсолтгүй шүршигдэж замыг нил ус болгосон байхаар нь хошууг нь жаахан хөдөлгөж ус хэрэгтэй байгаа бусад ургамлууд руу чиглүүлээд орхилоо. Угтах зааланд хүн байсангүй, харин ярилцлагыг 2-р давхарт авч байгаа гэсэн цаас хаалганд өлгөөстэй байлаа. Тэрээр дээд давхар руу шатаар өгсөж гарч ирэхэд түүнийг нэгэн хонгил угтав.
Хонгилын эхэнд “Тавтай морилно уу” гэсэн бичигтэй дэвсгэр байсан ч түрүүлгээ харчихсан байв. Бага зэрэг дургүйцсэн ч дэвсгэрийг зөв талаар нь болгож засчихаад ярилцлага авах өрөө рүү чиглэлээ. Олон хүн ороод байгаа боловч өөр нэг хаалгаар цаашаа гараад байгаа бололтой нэг ч хүн буцаж гарч ирэхгүй байв. Уг нь ямар асуултууд тавьж буйг асуучих санаатай байсан ч түүнд тийм боломж олдсонгүй.

Түүний ээлж ирэхэд нэлээн сандрангуй явж орлоо. Баримт бичгийг нь нэг хүн авснаа:
“Та хэзээ ажиллаж эхлэх боломжтой вэ?” гэж асуув.
Хашир бодов: "Энэ сорилт асуулт уу, эсвэл үнэхээр ажил санал болгоод байна уу?"
"Чи юу бодоод байгаа юм?" гэж нөгөө хүн асуугаад: "Бид хэнээс ч ямар ч асуулт асуугаагүй. Асуугаад ч тухайн хүний тухай сайн мэдэж чадахгүй. Тиймээс бид хүмүүсийн хандлагыг шалгасан юм. Зан төлөв, хандлагын зарим тестүүдийг зохиож, тэдгээрийгээ камераар хянаж суулаа. Өнөөдөр ирсэн хүмүүсийн хэн нь ч хаалга хаасангүй, усны шүршүүрийг янзалсангүй, гутлын дэвсгэрийг зассангүй. Ганцхан чи л бүгдийг хийлээ. Тиймээс, бид чамд энэ ажлын байрыг санал болгож байна” гэж дарга нь бололтой тэр хүн хэллээ.
Ээжийнх нь “ядаргаа болсон” сургамжууд нь эхний ажилдаа орох суурь үндэс нь боллоо гэдгийг хүү тэр мөчид л ойлгов.
Хандлага бол маш чухал зүйл билээ. Та хэдий сайн боловсрогдсон хүн байлаа ч хандлага 00 бол та хэн ч биш!
Via- Erdenebaatar Sukhbaatar



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ber
2024-03-23 13:43:56
59.153.115.21
Аятайхан ээж шиг хэлбэл хийнэ шдээ. Дандаа өдсөн маягаар хэлэх бэриын хийсэн бүгд буруу өөрийнх нь бүгд зөв, өөрөө ч юм хийчихээд дор2 нь цэвэрлэж хурааж бх хэрэгтэй, хүү нь нандин эрдэнэ бэр нь үйлийн үр гэж харьцаад бвл тийм л юм болно. Ээж бол ээж шиг л бай малыгаа битгий өмөөраөд бай, буруу зүйл хийсэн үед нь та чимээгүй л бай тэгвэл энэ гэр тайван болох гээд бна.
Ber
2024-03-23 13:43:49
59.153.115.21
Аятайхан ээж шиг хэлбэл хийнэ шдээ. Дандаа өдсөн маягаар хэлэх бэриын хийсэн бүгд буруу өөрийнх нь бүгд зөв, өөрөө ч юм хийчихээд дор2 нь цэвэрлэж хурааж бх хэрэгтэй, хүү нь нандин эрдэнэ бэр нь үйлийн үр гэж харьцаад бвл тийм л юм болно. Ээж бол ээж шиг л бай малыгаа битгий өмөөраөд бай, буруу зүйл хийсэн үед нь та чимээгүй л бай тэгвэл энэ гэр тайван болох гээд бна.
zochin
2024-02-25 08:32:36
202.9.41.22
Estoi unen shuu.Eh hun hezeech buruu ug helehgui.tegehed eeriin huu ch huleen zuvsheerch bhd Ber bol neg udaa za gj helehgui.helsen ugeer ch hhgui.ar ger n ymarch hair halamjgui.zuvhen mungenees eeriig boddogui ailiin ohin eeree ajilgui anhilgui boldogiim boluu gj boddog.Eh hun emegtei hun ter ailiin buh soel.tohijiltiig .emh zambaraag zaaval sahiulj.hariutsaj bh estoi.
Төстэй мэдээ