mmnews.mn | 2024-09-19
Ухаалаг хүний чихэнд хов ирээд төгсдөг....
Нэг эмгэн хөрш залуугаа "хулгайч" гэсэн цуу тараажээ. Цуу яриа тархсаар удалгүй залуу эр цагдаад баригдсан ч хэдэн өдрийн дараа буруугүй болох нь тогтоогдон суллагдаж, суллагдсан даруйдаа эмгэнийг шүүхэд өгчээ.
Эмгэн шүүхэд очоод хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэхдээ: "Ердөө л цуурхал шүү дээ, би хэнд ч гай болоогүй" гэв.
Шүүгч эмгэнд хандан: "Хөршийнхөө талаар ярьсан бүхнээ нэг цаасан дээр бич, тэгээд хэдэн хэсэг болгож ураад гэртээ харих замдаа хая.
Маргааш ирж шийтгэлээ сонсоорой" гэв.
Маргааш нь шүүгч: "Та шийтгэлээ авахаасаа өмнө гарч яваад өчигдрийн хаясан цаасны хэсгүүдээ цуглуулаад ир!" гэхэд, эмгэн: "Тэгэх боломж байхгүй, өдийд салхинд хийсээд явчихсан байх, би хаанаас олж ирэх вэ?" гэв.
Шүүгч хариуд нь: "Нэгэнт салхинд хийсээд явсан цаасны тасархайнуудыг эргэн цуглуулж болохгүйтэй адил санамсаргүй хэлсэн цуурхал үг хүний нэр төрийг дахин сэргэх боломжгүйгээр сэвтүүлдэг юм. Хэн нэгний талаар сайнаар ярьж чаддаггүй юм бол юу ч ярих хэрэггүй" гэв.
Мэдэхгүй зүйлсээ мэдэмхийрч ярих шиг ичгүүртэй юм гэж үгүй болов уу! Баталгаатай баримттай, нүдээр харсан зүйлсдээ л итгэж байгаарай. Хэн ч, хэний ч тухай, юу ч гэж бухаж тохож, гүтгэж хэлмэгдүүлж ярьж болно. Ухаалаг хүний чихэнд хов ирээд төгсдөг гэдэг дээ....



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ