mmnews.mn | 2024-09-19
Монгол-Солонгосын хооронд нислэгийн тоог нэмэгдүүллээ
Монгол Улс - БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр 2024 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн хэлэлцээрээр БНСУ-ын Пусан, Тэгү, Муан, Чонгжу зэрэг 7 хотоос Улаанбаатар хот руу хийгдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр хоёр тал гол анхаарал хандуулан ажиллалаа.
✅ Пусан хотын чиглэлд нислэгийн тоог 7 хоногт тал тус бүр 9, нийт 18 болгож нэмэгдүүллээ.
✅Суудлын тоогоо хязгаарласан байсныг цуцалж ямар ч онгоцоор нислэг үйлдэх боломжтой боллоо.
✅ Тэгү, Чонгжу, Муан, Яньяанг, Чэжү хотуудаас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
✅ Хоёр улсын хооронд долоо хоногт 72 нислэг үйлддэг байсныг 36-р нэмэгдүүлж 108 болголоо.
Дашрамд дурдахад, Солонгосын "Jin air" компани Муан хотоос, "Aero K" компани Чонгжу хотоос шууд нислэг үйлдэхээр "Гадаадын агаарын тээвэрлэгчийн хүсэлт" гаргасныг дуулгахад таатай байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд Мөрөн, Өмнөговь, Чойбалсан, Ховд нисэх буудлуудаас Солонгосын Сөүл болон дээрх 7 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Ингэснээр гадаадын аялагч, жуулчид заавал Улаанбаатараар дайрахгүйгээр шууд орон нутгийн нисэх буудал руу нисэх боломжтой болсон. Одоо харин бид дөрвөн нисэх буудлаа шинэчлэн сайжруулж, том оврын онгоц хүлээн авах хүчин чадалтай болгох ажлыг яаралтай хийх шаардлагатай байна.

ХЯМД ТИЙЗ - ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2024-03-16 19:00:12
202.21.108.75
Нисэх тоог нэмэх биш үнээ буулгаачээ
Төстэй мэдээ