mmnews.mn | 2024-09-19
Алдсан iPhone утсаа олж авсан туршлагаа хуваалцжээ

Find my app юмыг яаж мэдэхэв үргэлж асаалттай байлгах /батерей бага зэрэг илүү иддэг/.

Icloud хаягаа пасс-ын хамт заавал цээжлээрэй.

Чихэвч юмуу iwatch-тай байвал олоход нэмэртэй юм байна.

Утсаа алга болсныг багцаагаар 5 минут хүрэхгүй хугацаанд мэдсэн. Ингээд мэдсэн даруйдаа Хавдар судлалын эмнэлгийн камерыг шүүх хүсэлт гаргасан ч ажилладаггүй гээд тоогоогүй.

Хамт явсан дүүгийнхээ утсаар icloud site руу ороод өөрийн хаяг, пасс-аа хийж шалгахад миний утас аль хэдийн 1-р эмнэлгийн хажууд очсон байсан. MAP дээрээ баримжааг байшингаар л заадаг юм байна лээ.

Тэгээд 1-р эмнэлгийн яг байршил зааж байгаа газар нь хэд хэдэн хаалгаар ороод олон хүний дунд утас руугаа залгаад цагаа, чихэвчээ шалгаад байсан /учир нь утас руугаа ойртвол шууд холбогдох учраас/. Гэвч олоогүй.

“За явж өргөдөл өгье” гээд Баянзүрхийн цагдаа орж бүртгүүллээ. Маргаашнаас хайж эхлэх юм яриад, мэдүүлэг аваад өнгөрсөн. Тэндээ байршлыг дахин шалгатал Сонгдо эмнэлгийн хажууд зааж байхаар нь дахиад очсон /замдаа бас юмыг яаж мэдэхэв гээд харилцдаг бүх банк руугаа утасдаад интернет дансаа хаалгасан/.

Яг заасан газар нь орсон байдаггүй. Дахин апп-аа шалгахад Анагаахын зүүн урдхан заав. Гарч алхаад очтол яг харж байсан тод хувцастай хүн гадаа сандал дээр ганцаараа сууж байхаар нь дөхөж очоод өөрт нь хэлэхгүйгээр Find my app-ын play sound товчийг дартал үүргэвч дотор нь шууд утас дуугараад, цаг, чихэвч маань холбогдсон.

Тэгэж л утсаа олж авлаа. Цагдаа руугаа утасдаад “утсаа олчихлоо” гэхэд “яаж?” гээд гайхаад байна лээ. Ингээд хүмүүст хэрэг болж магад гээд л бичлээ....

Via Borhuul




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Отгоо
2024-03-06 05:18:40
103.57.92.154
Би утасаа алдаад 2 сар болж бна цагдаад мэдэгдсэн боловч утас чинь олдохгүй бна гэнэ одоо яах вэ зөвлөгөө өгөөч хамгийн хэрэгтэй юм утасанд бга
Зочин
2024-03-05 22:56:47
66.181.183.47
Цагдаа нар олсон ч өөрсдөө авчихдаг гэж байсан даа
Олд
2024-03-05 21:05:56
103.57.93.251
Цагдаа бол бүүр садаа олох нь битгий хэл үнэлгээ хийлэг гэнэ хийлгээд очихоор бараг олдохгүй гэдгийн бналээ дээр нь 200 мянган төг нэмж хорирдог юм бнлээ
Төстэй мэдээ