mmnews.mn | 2024-09-20
Жаргаж байна уу гадаадад?....

Babo Babo гэх Австралид амьдарч байгаа залуу олон хүнд сайхан ойлгогдохоор бичжээ. 

Зарим найзууд надаас, жаргаж байна уу гадаадад? гэж асуудаг. 

Олон жил болж байгаа юм чинь, овоолж байна уу мөнгийг? гэж.. 

 Худлын хачиргүйгээр, үнэний дэнсэнд ойртуулж Хариулт болгон асуултад тань хэдэн үг дайя. 

 Тиймээ би энд, таны бодсон шиг жаргаж байгаа 

 Тэр тусмаа, арай эрт ирдэг байж гэж, бодож байгаа 

 Боломж нь байгаад, нөхцөл нь бүрдвэл өшөө удна гэж төлөвлөж байгаа

 Бодсон бүх зүйлсээ амжуулчихаад нутаг буцна гэж зорьж байгаа 

Яагаад би жаргаж байна вэ гэж үү? 

 Яг үнэнээ танд, одоо би хэлье … 

Утаагүй агаараар үр хүүхдүүд минь амьсгалж байгаа болохоор 

 Урвалд ороогүй эрүүл хүнсийг, өдөр бүр хэрэглэж байгаа болохоор 

 Танил тал, хээл хахууль гэхгүйгээр хүссэн ажлаа амжуулж болдог болохоор 

 Түгжрэлд саатаж, зам дээр мөлхөж түмэн цагаа хоосон үрэхгүй байгаа болохоор 

 Дусалсан хөлсийг минь, чамлахааргүй үнэлдэг болохоор 

 Дэврүүн мөрөөдлийг минь, чадлаараа дэмждэг болохоор 

 Хүссэнээ авахгүй ч гэсэн, хангалуун амьдарч болдог болохоор 

 Хамгийн гол нь гэр бүлтэйгээ, хамтдаа их цагийг өнгөрөөх боломжтой болохоор..... Би жаргалтай байдаг юм аа … 

Гэхдээ амьдралд та нэгийг авбал, нөгөөг өгөх нь золиос юм … 

 Амсаж байгаа жаргал минь, учирч байгаа золиостой минь цуг ирдэг юм аа … 

Яг ямар золиос гаргаж байна гэж үү? 

 Ялгаа байхгүй танд би дахиад үнэнээ хэлье. 

Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдөө санан бэтгэрэхийн … 

 Ажил төрөл, хамт олон, найз нөхдөө бодон дурсахын … 

 Таваг дүүрэн загсаасан өрөм, тамшаалж уумаар иссэн айраг … 

 Ээжийн чанасан банштай цай, эрхлүүлэн хошуу дэвсэх хайрын харц … 

 Талын салхи, таанын үнэр, голын чимээ 

 Агтын төвөргөө, аргалын утаа, хурганы майлаан 

 Тал нутгийн минь, амар амгалан тайван байдал 

 Тансаглал гэмээр Монгол хүний, чин сэтгэлийн элгэмсэг занг … 

Яриад байвал зөндөө л зүйлс байна даа 

 Яахав таныг залхаахгүйн тулд одоо ингээд зогсооё 

 Жаргаж байна уу чи? гэж надаас дахиад нэг асуу 

 Жаахан ч эргэлзэлгүйгээр хариулт минь адилхан байх болно. 

 Гэхдээ, золиос дундаа жаргаж байгааг минь 

 Зөвөөр ойлгож нэгийг тунгаагаарай гэж хүсье. 

Boogi 2024.03.01 in Kununurra




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
2024-03-05 16:06:30
202.126.90.106
Gadaadad amidardag hymyys ger bylteigee ihenh tsagaa unguruudug gedeg bol hudlaa hariult bnaa. Bas eh orniihoo tuluu yu ch hiigeegyi zaluu nasaa jargaj unguruuchuud utluhiin tsagt hyyree tavih geed eh oron mini gej irdeg hymyysiig yzen yaddag.
Вilly
2024-03-05 10:55:05
59.153.115.200
Үхэр монголууд ойлгохгүй ! Атаархал ,хахууль, луйврын оронд гадаадад байгаа цагаачдыгаа урвагч гэж нэрэлдэг ! Ленин багшийн хэлснээр гинжнээсээ өөр алдах юмгүй гуйлгачин пролетарууд
Зочин
2024-03-05 09:29:58
103.140.10.206
Үүнээс үнэн гэж юу байхав дээ . Монголдоо байгаа тэнэг залуус өөрийгөө өссөн төрсөн эх орноо үгээр , үзэхийн аргаггүй үйлдлээрээ мэрж өдөр хоногийг өнгөрөөцгөөж байгаа үнэн л байна даа .
Төстэй мэдээ