mmnews.mn | 2024-09-19
Гангстерийн буян
Итали гаралтай Америкийн домогт гангстер Аль Капоне буюу Альфонсо Габриель Капонегийн зээ охин нь гашиланги сүү ууснаас болж хэд хоног өвдөн эмчилгээ хийлгэсний дараахан Чикаго хотын хамгийн хүчирхэг дээрэмчин Аль Капоне аман тушаал гаргаж, хотын бүх сүү тараг үйлдвэрлэгч хийгээд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг бүх цехүүдийг үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дээрээ үйлдвэрлэсэн он, сарыг дуусах он, сарын хамт заавал тавьж байхыг шаардсан хэл хүргүүлж байжээ.

Энэ нь тухайн үед олон олон жирэмсэн эмэгтэйчүүд болон сүү багатай эмэгтэйчүүдэд ихэд таалагдсан тушаал байсан тул Чикаго хотоос эхлэн Америкийн өнцөг булан бүрт сүү, сүүн бүтээгдэхүүн дээрээ аюулгүй байдлын үүднээс дуусах хугацааг нь заавал бичиж байх шаардлагыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй юм байна.
Үүнээс өмнө дэлхий даяар зөвхөн үйлдвэрлэсэн өдрийг л тэмдэглэж байсан бөгөөд дуусах хугацааг огт заадаггүй байсан аж.
Via tengiscc



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ