mmnews.mn | 2024-09-20
Сошиал медиа оролцоо буурсаар байна
Сошиал медиа оролцоо - engagement улам буурсаар…
Rival IQ 2024 оны Social Media Benchmarks тайлангаа гаргажээ. Facebook, Instagram, TikTok болон X дээрх 5 сая пост, 10 тэрбум гаруй хариу үйлдэл буюу reactions, comments гэх мэт оролцооны үзүүлэлт дээр тулгуурлан гаргасан тайлан гэнэ.
Мөн Alcohol, Fashion, Financial Services, Food & Beverage, Health & Beauty, Higher Education, Home Decor, Influencers, Media, Nonprofits, Retail, Sports Teams, Tech & Software, Travel гэсэн 14 голлох салбарын хувьд бенчмарк хэлбэрээр сошиал медиа үр дүнгийн үзүүлэлтийг гаргасан байна.
Манай байгууллагын сошиал медиа маркетинг хэр амжилттай байна? гэдэг асуулт та маркетерүүдээсээ асуудаг бол хариуг өөрийн салбарын дундаж үзүүлэлттэй харьцуулан эндээс харж болох нь ээ.

Голлох үр дүнг товчхон: 
Бизнесийн байгууллагуудын хувьд органик үр дүн буурсан. TikTok оролцооны түвшин гэхэд л 50% буурсан. Харин Facebook-н хувьд оролцооны түвшин бага зэрэг өссөн байна.
7 хоногт хийх постын тооны хувьд Instagram болон TikTok дээр бага зэрэг өссөн бол Facebook болон Twitter дээр буурчээ.
Баяр, тэмдэглэлт өдрүүдийн хаштагтай постууд л бүх салбарт хамгийн өндөр оролцоог бий болгосон байна.
Инстаграм дээр Reels ердийн видеог гүйцэж түрүүлсэн. Reels хийхгүй байгаа бол Инстаграм дээрх хамгийн өндөр хариу үйлдэл, оролцоо бий болгодог контентийг хайхрахгүй байнаа гэсэн үг.
TikTok 2.63%-н оролцооны түвшингээр тэргүүлж, бусад өрсөлдөгчдөө хол орхисон хэвээр байна.
Facebook
Facebook-с эхэлье, Facebook дээрх голч оролцооны үзүүлэлт 0.063% (Дагагчдийн тоотой харьцуулсан хариу үйлдлийн дундаж түвшин. Өөрөөр хэлбэл тухайн хуудасны нийт дагагчдийн хэдэн хувь дунджаар хариу үйлдэл үзүүлж буйг харуулна.) буюу сэтгэлээр унахаар бага оролцоог харуулж буй хэдий ч энэ үзүүлэлт өнгөрсөн оныхоос бага ч гэсэн өссөн гэнэ.
Энэхүү маш бага хариу үйлдэл, оролцооны үзүүлэлт бүх салбарт ижил байна гэнэ. Хамгийн өндөр оролцоотой үзүүлэлттэй нь согтууруулах ундаа, эрүүл мэнд, гоо сайханы салбар байгаа бөгөөд тэргүүлэгч нь спортын багуудын үзүүлэлт болж байна. Гэхдээ л 1% ч хүрэхгүй буюу 0.30%-н үзүүлэлттэй байх юм.
Instagram
Instagram дээр арай дээр, оролцооны түвшин 0.43%. Энэ нь өнгөрсөн жилийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлт бөгөөд 2021 оныхтой харьцуулахад талд нь ч хүрэхгүй үзүүлэлт гэнэ. Спортын багуудынх 1.5% бол боловсролын салбарынх 2.5%-тай байна.
X (Twitter)
Хуучнаар Твиттер буюу X-н хувьд байдал бүүр ч муу. Нэг жиргээнд ногдох оролцооны дундаж түвшин 0.03% ч хүрэхгүй. Өмнөх оныхоос ч буурсан үзүүлэлттэй байна.
TikTok
ТикТок өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад сайн үзүүлэлттэй. Нэг видеоны оролцооны голч түвшин 2.4%, дээд боловсролын салбарын хувьд энэ үзүүлэлт 9.2% хүрчээ.
Өмнөх жилийн хувьд TikTok-н оролцооны түвшин нэг бичлэг тутамд 5.69% байснаас харахад сүүлийн 1 жилийн хугацаанд оролцооны үзүүлэлт талаас илүү хувиар буурчээ.
Эх сурвалж: Натхауз



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ