mmnews.mn | 2024-09-19
Программистууд өөрсдийнх нь ажлыг хийх хиймэл оюун бүтээж байна
Cognition AI хэмээх компанийн талаар та огт сонсож байгаагүй байх. Учир нь дөнгөж хоёр сарын өмнө л тус компани албан ёсоор бүртгэгджээ. Гэхдээ 10 хүнээс бүрдсэн, Гүйцэтгэх захирал Скотт Вугийн удирдсан тус компани венчур капиталын Peter Thiel’s Founders Fund болон бусад нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас аль хэдийн 21 сая ам.доллар татан төвлөрүүлээд байгаа аж.

Cognition AI-ийн гол нээлт нь Devin нэртэй хиймэл оюунт туслах юм. Devin нь бусад туслахууд шиг ердийн код бичилтийн зөвлөмж өгөх, зарим үүрэг даалгаврыг автоматаар гүйцээхийн оронд вэбсайт, видео тоглоом гэх мэт программ хангамжийн бүхэл бүтэн төслийг өөрөө бие даан гүйцэтгэж дуусгах чадвартайгаараа онцлог аж.

Тухайлбал "Манай хотод байдаг бүх солонгос хоолны рестораныг танилцуулсан вэбсайт хий" гэсэн даалгавар өгөхөд тус программ ресторануудын мэдээлэлд хайлт хийж, хаяг болон холбогдох мэдээллийг олоод, дараа нь тэр бүхнийг нэгтгэсэн вэбсайт бэлэн болгож цахим орчинд байршуулна гэсэн үг юм.

"Программ бичих чадварыг хиймэл оюунд сургах нь үнэндээ нарийн төвөгтэй шийдвэр гаргаж, ирээдүйн хэд хэдэн алхмаа урьдчилан харж зөв зам сонгохыг системээс шаарддаг маш гүнзгий алгоритмын бодлого болдог" хэмээн Скотт Ву онцолжээ. 
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ