mmnews.mn | 2024-09-19
Хосолмол дайны аюулаас хамгаалах асуудал үндэсний цэргийн урлагт нөлөөлөх нь сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойг угтаж БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Хосолмол дайны аюулаас хамгаалах асуудал үндэсний цэргийн урлагт нөлөөлөх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд боллоо.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Тус эрдэм шинжилгээний хуралд төрийн цэргийн байгууллагын эрдэмтэн судлаачид дээрх сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж байгаа нь анхных бөгөөд онцлог нь юм.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ