mmnews.mn | 2024-09-19
Нохойнд яагаад болгосон яс идүүлж болохгүй вэ
1.Болгосон яс нь нохойнд ямар ч шим тэжээл, ашиг тусгүй. 
2. Болгосон яс нь чанагдаж зөөлөрснөөр амархан бутрах, цуурах, үйрэх зэрэг аюултай ба гэдэс дотор орж дотоод гэдэс зүсэх, дотуур цус алдуулах, бөгсний амсар зүсэх, дотор эрхтэн гэмтээх, шархлуулах зэрэг ер нь маш аюултай байдаг. 
3. Болгосон ясанд нохой хамгийн их хахаж үхдэг гэсэн судалгаа байна. 
4. Болгосон яс хэзээ ч бие дотор нь шингэдэггүй.

Ер нь л нохойндоо болгосон яс битгий өгч байгаарай гээд нохойтой хүмүүс, малын эмч нар бүгд зөвлөөд байдаг нь учиртай шүү. 
Хугарсан яс гэхэд л гар хуруугаа зүсчихмээр ямар хурц ирмэгтэй байдаг билээ. Манай хэд бол ясыг сайхан хугалаад хугалаад улаан хоолойгоо зүсээд залгина шүү. Аюултай. Монгол нохой яадаг юм идээд сурчихсан энэ тэр гэсэн ойлголт байхгүй шүү!

Тэгвэл ямар яс идүүлэх ёстой вэ?
Тахиа болон хонины яс нь нимгэн, хэврэг, амархан хугардаг тул шууд зайлсхийх хэрэгтэй. Харин үхрийн том яснуудыг идүүлж болно гэж зөвлөдөг. Үхрийн булуу, чөмөг зэрэг том хэмжээтэй, бат бөх, бутархааргүй, хугарахааргүй ясыг усанд хальт шалзлаад юмуу дуковонд бор болтол нь хатааж өгч болно. Түүхийгээр нь өгвөл ариун цэврийн шаардлагаас шалтгаалж гэдэс дотор нь хямрах, суулгах, шимэгчтэй болох зэрэг бактерийн өвчлөлөөр өвдөх магадлалтай. 

Via "Бөмбөөхэй" пэйж



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ