mmnews.mn | 2024-09-19
Үс засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын: 2024-03-25, Даваа гараг

Билгийн тооллын 15, Сумъяа гараг. Тугчин одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын долоон улаан шар хулгана өдөр.

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:44-19:12. 
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Ус
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ