mmnews.mn | 2024-09-19
'Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил' сэдэвт симпозиум зохион байгуулав

“Боомтын сэргэлт Үндэсний форум-2024”-ийн хүрээнд Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас хамтран “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпозиумыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, “Боомтын сэргэлт”-ийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эл арга хэмжээ нь НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаар онцлог болж буйг тэмдэглэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ