mmnews.mn | 2024-09-19
Үс засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-03-27, Лхагва гараг

Билгийн тооллын 17, Буд гараг. Салхины эх одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын  таван шар цагаан бар өдөр

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:40-19:15
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Мод
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ