mmnews.mn | 2024-09-19
Хараал, жатга олон янз байдаг.....
Өөрийгөө ажигла:
Танд хэн нэгэн хараал юм уу, далдын муу зүйл хийсэн бол, эсвэл хэн нэгний хар, цагаан хэл ам хүрсэн бол өөрт чинь ийм маягаар мэдрэгдэж болно. Доор дурдсан зүйлсээс 3 ба түүнээс дээш мэдрэгдвэл, хэрвээ та сүсэг бишрэлтэй бол улаач, онгод тэнгэртэй хүнд хандах нь зүйтэй.
- Шөнийн 3 юмуу 4 цагт шалтгаангүй сэрэх
- Хойноос чинь ямар нэг юм дагаад байгаа мэт санагдах
- Нэг хэвийн хар дарсан зүүд 2-оос дээш удаа шөнө бүр дараалж зүүдлэхэд (урт үс, нас барсан хүмүүсээ, хутга, хуйларсан их ус, хар могой, их цус...)
- Нохойд хазуулвал
- Бөгжөө хаях, эсвэл бөгж чинь хугарвал
- Зүүн гарын долоовор хуруунаасаа ямар нэг байдлаар цус гаргавал
- Сэтгэл байнгын түгшиж, юмнаас айж цочих давтамж их байвал
За, тэгээд хэрэгтэй бол тогтоож аваарай.
Хараал жатгын тухай:
Хараал жатга нь олон янз байдаг. Харин чиглэл нь удам дамжсан хараал, өөрт тань хийсэн хараал гэж байна. Жишээ нь, өнөөдөр хэн нэгэн таныг хараалаа гэхэд та өнөө маргаашгүй үхчихдэг ч юм биш.
Ерөнхийдөө аажмаар удаан хугацаанд хорлож байдаг. Нэг үеэс нөгөө үе рүү удам дамжих бүрт улам хүчээ авч байдаг зүйл. Хараал гэдэг бол далдын орны юм. Тийм юм өөрийг чинь дагаад, хорлоод, чадаад, амьдрах ёстой замаар чинь амьдруулахгүй байна гэсэн үг. Таныг зовж уйлж ядарч байхыг хараад баясаад, өөр яаж зовоох уу гэж байдаг зүйл юм.
Хараалаа тайлуулахгүйгээр удаан явсаар хүн үхэж болно. Энэ тохиолдолд үхсэнийхээ дараа ч зовно, энд үлдэх үр хүүхэд чинь ч өвлөн авч зовно. Тийм учраас хараалыг гаргуулж, гинжин хэлхээг нь таслуулж, ахиж ирэхээргүй болгон янзлуулж байгаарай.
Хэрэв чадал нь бага, хариулж чадахгүй хүнээр дутуу зүйл хийлгэвэл өнөөх хараал чинь эргэн ширүүсдэг юм шүү.
Бөө болгонд өөрийн чадах, чадахгүй, давах давахгүй үйл гэж байдаг юм. Үнэнг хэлж, учрыг тайлж, эмх цэгцэнд оруулж чадах хүнээ зөв сонгоорой.
Via Munh Huch



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ