mmnews.mn | 2024-09-19
Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан хүнийг АЗ ЖАРГАЛ өөрөө олдог...
"Бидний сэтгэлийг зовоож байгаа зүйл бол бидэнд тохиолдоод байгаа зүйл биш, харин бидэнд юу тохиолдох тухай бидний бодол юм." /Эпиктет, Грекийн гүн ухаантан/
- Ямар ч бодол чиний сэтгэлийг тавгүйтүүлэхийг бүү зөвшөөр, чиний оюун санаанд байхгүй бол чиний амьдралд байхгүй гэсэн үг...
- Өнгөрсөнтэйгээ зууралдсаар буй хүмүүс шинэ зүйлийг шүүрч чаддаггүй...
- Амьдрал түүнд авчирдаг бүхнээс тэр өөрийгөө харамласаар суудаг...
- Чи энэ орчлонгийн санал болгож буй бүх сайн сайхныг хүртэх эрхтэй, гэхдээ чи өөрөө өөртөө итгэх ёстой...
- Чиний ирээдүй чиний гарт, зүгээр л нэг үсэрч ороод хувь тавилангаа хариуцах тухай л асуудал...
- Хайр өвөртөлж өгөх нь гайхалтай боловч хайраар бялхан хүлээн авах нь үнэхээр ид шидийн...
- Хүн бүрийн төлөө нар манддаг гэдгийг үргэлж санаж яв...
- Нар шүүдэггүй, шүүмжилдэггүй, буруушаадаггүй, баян ядуу, ухаалаг, тэнэгийг үл ялган гийгүүлдэг...
- Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан хүнийг аз жаргал өөрөө олдог...
- Хараагаа эдгээ...
- Алдаа байгаа гадна талыг биш, харин дотор нь байгаа сайхныг олж хар...
- Хайраар дүүрсэн хүн зөвхөн хайрыг хардаг, уур хилэн, дургүйцлээр дүүрсэн хүн гадна талыг нь л хардаг...
- Дэлхий ертөнц чиний бодож байгаа зүйлийн гэрчүүдийг чам дээр байнга авчирдаг...
- Харж байгаа зүйлээ, чамд юу тохиолдож байгааг, эсвэл чиний амьдралд юу давтагдаж байгааг ажигласнаар ухамсарт болон далд ухамсарын оюундаа юу байгааг таньж мэдэх боломжтой болно...
- Чиний амьдралд тохиолдож буй бүх зүйл чамд харуулсаар байгаа...
- Дэлхий ертөнцийн талаарх чиний ойлголтыг өөрчилснөөр л дэлхий өөрчлөгдөж чадна...
- Бид үргэлж харахыг хүссэн зүйлээ харж, бүх зүйлийг нүдний шилнийхээ өнгөөр буддаг.
- Бүгд бидний оюун санаанд байдаг...
ТАЛАРХАЛ ба ХАЙР...
Энэ бол аз жаргалтай амьдралын түлхүүр нь...
/Erdenebaatar Sukhbaatar/



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ