mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Аргын тооллын: 2024-04-01, Даваа гараг

Билгийн тооллын 22, Сумъяа гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 9 улаан мэнгэтэй, огторгуй суудалтай, рашаан барилдлагатай, авахуйн шүтэн барилдлагатай, гар одтой хөхөгчин хонь өдөр.

-Өдрийн наран мандах/жаргах цаг нь: 06.30-19.22
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-7.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ