mmnews.mn | 2024-09-19
Үс засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-04-03, Лхагва гараг

Билгийн тооллын 24, Буд гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 7 улаан мэнгэтэй, уул суудалтай, сэрэхүйн барилдлагатай, идэр шүдэн барилдлагатай, элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр.

-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.26-19.25
-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ
-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ