mmnews.mn | 2024-10-19
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Дөрөвдүгээр сарын 6-ны 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллан, галыг бүрэн унтраалаа. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн та

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж, урьдчилан сэргийлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ