mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-04-10, Лхагва гараг

Билгийн тооллын 2, Буд гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мөнгөтэй, үхэхийн барилдлагатай, төрөн түгэхүйн шүтэн барилдлагатай, ус суудалтай, гоё хүүхэн одтой, хөх луу өдөр.

-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.12-19.35.
- Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(19.40-21.40) болой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Хэл ам, хэрүүл, тэмцэл ирнэ
-Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ