mmnews.mn | 2024-10-19
Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Батноров сумын  “Цогт-Өндөр Уул” гэдэг газар дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж,  16:07 цагт бүрэн унтраалаа. 

Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн  12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөж шатсан.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 9-ний  байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ