mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Аргын тооллын: 2024-04-11, Пүрэв гараг

Билгийн тооллын 3, Модон хохимой өдөр. Бархасбадь гараг, Хаврын адаг шар луу сарын 8 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, хүрэлцэхүйн шүтэн барилдлагатай, уул суудалтай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин могой өдөр.

-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.10-19.36
-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
-Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хүчин төгсөн сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ