mmnews.mn | 2024-09-19
Буяны сэдэлтэй ӨГЛӨӨ....
Өглөө 6:00 цагт сэтгэлийн сэдлийг засан буяны бодлыг үүсгэнэ. 108 мөргөл үйлдэж биеийн чилээг гарган хийн судлыг тэтгэснээр мэдрэмж нарийсан бясалгал үйлдэхэд нэн сэргэг болно. Үйлдэл бүрээ сэргэгээр ухамсарлан бясалгаснаар ухамсаргүй үйлдэл хийж дадсан сэтгэлийн буруу дадлыг ялан дийлэх зөв дадалд суралцана.

Энэ Бямба гаригийн өглөө 06:00 цагт Яармаг дахь Амарлихуй хийдийн дуганд мөргөл бясалгалаар өглөөг эхлүүлж бие сэтгэлийн амгаланг мэдрээрэй. 
Өглөөний мөргөл, бясалгалыг Нароба институтийн багш нар хөтлөн явуулна. 
Та ирэхдээ 200 мл орчим ширгээсэн ус уусан байна.  Мөргөлийн дэвсгэр, (зузаан том алчуур, орны зузаан бүтээлэг байвал сайн) даавуун бээлий (мөргөх үед шаланд зуурахгүй ажлын цагаан бээлий байж болно) бэлдэж ирнэ. 
Мөн мөргөлийн дараа уух бүлээн ундаа бэлдэж ирнэ. (Хярам, сүүтэй цай, бор цай зэргээс аль дуртайгаа бэлдэж ирээрэй. Мөргөлийн дараа ус ууж болохгүй.)
Өглөөний хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд та хүсвэл буяны сэдлээр хандив өргөж болно.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЛТАНцэцэг
2024-04-12 18:28:33
122.201.31.188
Мөргөлд оролцое маш их таалагдаж байна
Төстэй мэдээ