mmnews.mn | 2024-11-08
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр ихэнх нутгаар шуурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 
 Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 
 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 
 Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 
 2024 оны 04-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар үүл багасна. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. 
 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: 
Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч +2...+4 градус дулаан байна 
 БАГАНУУР ОРЧМООР: 
Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч +2...+4градус дулаан байна 
 ТЭРЭЛЖ ОРЧМООР: 
Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 0...+2градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ