mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

Аргын тооллын: 2024-04-16, Мягмар гараг

Билгийн тооллын 8, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 3 хөх мэнгэтэй, арвидахын барилдлагатай, төрөхүйн шүтэн барилдлагатай, төмөр суудалтай, найралт эх одтой, цагаан нохой өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.00-19.43.
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.
-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
-Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ