mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Аргын тооллын: 2024-04-18, Пүрэв гараг

Билгийн тооллын 10, Бархасбадь гараг, Хаврын адаг шар луу сарын 1 цагаан мэнгэтэй, их морь одтой, хар хулгана өдөр. Балжиннямтай өдөр
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуйн
Суудал: Ус
Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.57-19.46.
Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ