mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Аргын тооллын: 2024-04-19, Баасан гараг

Билгийн тооллын 11, Сугар гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай, хуран үйлдэхүйн шүтэн барилдлагатай, уул суудалтай, бага морь одтой, харагчин үхэр өдөр.

Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.55-19.48

-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. 
-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. 
-Тариалангийн хур эхлэх улирал 22цаг 12минутад эхлэнэ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ