mmnews.mn | 2024-09-19
ОХУ, Египетийн ерөнхийлөгчид Эд-Дабаа атомын цахилгаан станцын шинэ блок дээр бетон цутгах тушаал өгнө
 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Египетийн удирдагч Абдель Фаттах ас-Сисигийн хамт "Эд-Дабаа" атомын цахилгаан станцын барилгын шинэ шатанд зориулсан ёслолд оролцоно. 
"Тэд гарч ирээд эхний бетон цутгах тушаал өгнө" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.
Өмнө нь "Россия 1" телевизийн "Москва. Кремль. Путин" хөтөлбөрөөр Оросын удирдагч энэхүү арга хэмжээнд онлайн хэлбэрээр оролцоно хэмээн дурдаж байсан билээ. 
"Эд-Дабаа" бол Египетийн анхны атомын цахилгаан станц бөгөөд түүний барилгын ажлыг Росатом гүйцэтгэж байна. Дөрөв дэх эрчим хүчний блок дээр эхний бетон цутгалтыг эхлүүлснээр станцын бүхий л бүтээн байгуулалтын барилгын үндсэн үе шатанд шилжих юм. 2023 оны 10-р сард анхны эрчим хүчний блок дээр мэргэжилтнүүд цөмийн тоног төхөөрөмж суурилуулж эхэлжээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ