mmnews.mn | 2024-10-19
Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 500 орчим алба хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм. 
 Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, зүрх судас, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг 9 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийлээ. 
 Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, "Жаргалант" сэргээн засах төв-113 дугаар анги, АШУҮИС-ын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажилласан юм.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-04-24 02:06:08
172.68.93.131
Ажилаа олигтой хийхгүй юмнуудыг яах гэж эрүүл мэндын үзлэгт оруулдын ажилын сэтгэлээсээ хийтэл нь зааж сурга новшнуудыг
Төстэй мэдээ