mmnews.mn | 2024-09-19
Буданов: Украин цэрэг нэмж дайчлахгүйгээр амжилтад хүрэхгүй
Украины зэвсэгт хүчинд цэрэг дайчдын бие бүрэлдэхүүний дутагдал мэдэгдэхүйц байгаа талаар Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов мэдэгджээ.
"Бид цэрэг нэмж дайчлахгүйгээр амжилтад хүрч чадна гэж бодох нь санаанд ч  багтамгүй зүйл" гэж тэрбээр Financial Times сонинд ярилцлага өгөх үедээ онцлон дурдсан байна
Үүний зэрэгцээ Украины Зэвсэгт хүчний зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсон нь гамшиг биш хэмээн Буданов үзэж байгаа аж.
2023 оны арванхоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  хагас сая хүртэлх хүнийг армид нэмэлтээр татах хүсэлтийг Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргаж байгааг зарласан. Дайчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгад насны хязгаарыг бууруулах, цэргийн алба хаах, хойшлуулах хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор  тусгасан байна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ