mmnews.mn | 2024-09-17
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “International Friendship” олон улсын тэмцээн, БНХАУ-ын Hangzhou хотноо энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын “Киокушин карате”-ийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. 
 Дээрх тэмцээнүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 3100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс тулааны +80 кг жинд мастер ангилалд аваргын “Алтан медаль”-ыг тус тус хүртлээ.           Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, алтан соёмбот далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн эрхэм дэд хурандаа Танд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье. ЦЕГ



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ