mmnews.mn | 2024-09-17
Д.Жигмэд Дэлхийн цомд түрүүллээ
Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд боллоо.
 Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-д Б.Уранжаргал нар хүч үзэв. Тэмцээний 54 кг-ын жинд Д.Жигмэд эхний өргөлтөөр цээжнээс 128 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, залуучуудын Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дараагийн хоёр өргөлтөөр 131, 140 кг-ыг амжилттай шахсанаар дээд амжилтаа дахин шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа. 
Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ