mmnews.mn | 2024-10-19
13 настай охин хониныхоо захад чононд бариулсан ч амьд гарч чаджээ
Н.Удвал:  Аавтайгаа хамт хонио усалж байсан юм. Гэтэл мал гэнэт үргэхээр нь хойш хартал юу ч байгаагүй. Тэгтэл гэв гэнэт чоно гараад ирсэн. Урд хоёр хөлөө мөрөн дээр тавиад, зүүн талын мөрнөөс хазах гэж оролдохоор нь баруун гараараа цохисон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Дахин, дахин цохиж байгаад зугтаад, аавыгаа дуудтал аав чулуу шидсэн чинь аав руу дайрсан. Тэгээд аав хөөсөн чинь уул руу гүйчихсэн.

Охинд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бөгөөд одоогоор шаардлагатай вакцинуудыг хийж буй аж. Мөн чононд хазуулсан баруун гарт нь 3 оёдол тавьжээ.

Эх сурвалж: Увс телевиз



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ