mmnews.mn | 2024-09-19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

Аргын тооллын: 2024-05-16, Пүрэв гараг

Билгийн тооллын 8, Бархасбадь гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 9 улаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, их морь одтой, цагаан луу өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.12-20.25
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой. 
-Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
-Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ