mmnews.mn | 2024-09-19
OpenAI ChatGPT-н шинэ моделио танилцууллаа: GPT-4o.

Нийтэд танилцуулаад удаагүй ч демо бичлэгүүд, хүмүүсийн туршилтуудаас харахад ЦОО ШИНЭ түвшинд гаргасан шинэчлэл болжээ. Чатбот гэхээсээ илүү хүнтэй харилцаж байгаа мэт ажиллаж байна билээ. Сэтгэл хөдлөл, харилцан яриа, хариу өгөх хурд гээд л…

GPT-4o-н "o" нь “omni” буюу бүхнийг, бүгдийг гэсэн утгатай бөгөөд аудио, текст, зураг, дүрслэл болон тэдгээрийн хосломол өгөгдөхүүнийг тухайн хугацаанд нь боловсруулан хариу өгөхөөр бүтээгдсэн аж.

ШИНЭ ChatGPT ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Өмнөх модель болох ChatGPT-4 зөвхөн текст өгөгдөлд хариу өгдөг байсан бол GPT-4o текст, зураг, дуу авианы агуулгыг хүлээн авах ойлгох, энэ төрлийн контент бүтээн хариу өгөх боломжтой болжээ.

GPT-4o таны дэлгэцийг харж, түүн дээрх мэдээллийг унших, ойлгох, асуултанд хариулж, тэрч байтугай орчуулж чадна гэнэ. 

Түүнчлэн GPT-4o дуу хоолойгоор хариу өгөх хурд нь нэмэгдснээс гадна Англиас бусад хэл дээр илүү сайн, оновчтой хариу өгдөг болсон гэнэ. Ер нь л энэ шинэчлэлт нь GPT-4o-г хувийн болон мэргэжлийн өдөр тутмын хэрэглээнд илүү ойртуулж, хязгааргүй боломжууд нээж өгсөн гэхэд болохоор болж. 

Аа тийм бас нэгэн гайхалтай мэдээ нь энэхүү дэвшилтэт AI моделийг ChatGPT-н ҮНЭГҮЙ хувилбарыг ашигладаг хүмүүс ч туршиж үзэж болох юм байна. 

Яагаад хүн бүр магтаад байгааг тодорхой харуулах жишээнүүдийг доорх демо бичлэгүүдээс үзээрэй! Ангайлгаж байна шүү:

OpenAI-н энэ удаагийн танилцуулгаас ганц л зүйл хэрэглэгчдийг нь сэтгэл дундуур үлдээсэн бөгөөд энэ нь хүмүүсийн хүлээж байсан шиг ChatGPT хайлтын системтанилцуулсангүй.

Mac апп: ChatGPT мөн Mac үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдэд зориулсан өөрийн гэсэн апп гаргасан бөгөөд төлбөр төлдөг бүх хэрэглэгчид нь ашиглах боломжтой гэнэ.

Эх сурвалж: Натхауз




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ